Польш

Бүгд Найрамдах Польш Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ
ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠫᠣᠯᠢᠱ
ᠤᠯᠤᠰ
Rzeczpospolita Polska (польш)
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: пол. "Mazurek Dąbrowskiego"
«Домбровскийн мазур бүжиг»
Европ, Европын холбооны газрын Польш улаанаар
Европ, Европын холбооны газрын Польш улаанаар
НийслэлGrand CoA Warsaw.png Варшав
ТомоохонВаршав, Краков,
Лодзь, Вроцлав,
Катовиц
Албан ёсны хэлпольш хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
Польш ард түмэн[1]
93.7% – польш үндэстэн
   2.1% – силез ястан
   0.6% – кашуб ястан
3.6% – бусад ард түмэн
Ард түмний нэршилПольшууд
Төр засагПарламентийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Анджэй Дуда
• Ерөнхий сайд
Матэвуш Моравецки
Хууль тогтоох байгууллагапол. "Zgromadzenie Narodowe"
(«Үндэсний Зөвлөлгөөн»)
пол. "Senat" («Сенат»)
пол. "Sejm" («Сейм»)
Тусгаар тогтнол
• Католик шашинтай болж нэгдсэн улс бий болсон1
966 оны 4 сарын 14
• Тусгаар тогтнолоо эргэн олсон
1918 оны 11 сарын 11
Газар нутаг
• Нийт
312,679 км2 (70)
• Усны эзлэх талбай (%)
3.07 %
Хүн ам
• 2014 тооцоо
38,483,957[2] (34)
• Тооллого
38,501,000
• Нягтаршил
120/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$771.658 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$20,334[3]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$513.821 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$13,540[3]
ОТББИ (2002)34.5
дундаж
ХХИ (2011) 0.813[4]
Error: Invalid HDI value · 39
Мөнгөний нэгжПольш злоты (PLN)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Утасны томьёо+48
Домэйн нэр.pl2
1Христийн шашинтай болсон нь маш чухал түүхэн үйл явдал байсан, учир нь энэ шашнаар Польшийн нутаг дахь аймгуудыг нэгтгэсэн
2Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ

Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Умард хэсэг нь Балтын тэнгисээр хүрээлэгдэж, зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград муж), Литва, зүүн хэсгээрээ Беларусь, Украин, өмнөд талаараа Словак, Чех, баруун талаараа Герман гэх долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 87 % католик шашинтай. Нийслэл нь -Варшав хот, үүнээс гадна Краков, Үж, Вроцлав, Познань, Шчечин зэрэг том хотуудтай.

Краков, Хааны ордон
Варшав, Хааны ордон

966 онд захирагч I Мешко Католик шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд вагт улс болсон бөгөөд 1569 онд Литвийн гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. 1791 оны 5 дугаар сарын 3-нд Европ тив дахь анхны Үндсэн хууль баталсан байна. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн Гэрээний дагуу тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын нөлөөгөөр "Зүүн эвсэл"-ийн Социалист Бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 муж буюу войевүдство-с (пол. województwo) бүрэлдсэн холбооны парламентын засаглалтай орон юм.

Польш Улс нь анх НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бөгөөд 1999 оны 3 дугаар сарын 12-ноос НАТО, 2004 оны 5 дугаар сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон. Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон.

Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Польшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[5]воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1999 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ[6]:

  1. POL województwo małopolskie COA.svg Бага Польш - төв хот нь Краков
  2. POL województwo warmińsko-mazurskie COA.svg Варми-Мазури - төв хот нь Ольштын
  3. POL województwo dolnośląskie COA.svg Доод Силези - төв хот нь Вроцлав
  4. POL województwo wielkopolskie COA.svg Их Польш - төв хот нь Познань
  5. POL województwo kujawsko-pomorskie COA.svg Куяви-Померан - төв хот нь Быдгощ
  6. POL województwo łódzkie COA.svg Лодзь - төв хот нь Лодзь
  7. POL województwo lubelskie COA.svg Люблин - төв хот нь Люблин
  8. POL województwo lubuskie COA.svg Любуш - төв хотууд нь Зелёна-Гура, Гожув-Велькопольски
  9. POL województwo mazowieckie COA.svg Мазови - төв хот нь Варшав
  10. POL województwo opolskie COA.svg Ополе - төв хот нь Ополе
  11. POL województwo zachodniopomorskie COA.svg Өрнөд Померан - төв хот нь Шчецин
  12. POL województwo podkarpackie COA.svg Подкарпат (Карпатынзах) - төв хот нь Жешув
  13. POL województwo podlaskie COA.svg Подласки (Ойнзах) - төв хот нь Белосток
  14. POL województwo pomorskie COA.svg Померан - төв хот нь Гданьск
  15. POL województwo świętokrzyskie COA.svg Светокришки - төв хот нь Кьелце
  16. POL województwo śląskie COA.svg Силези - төв хот нь Катовице

Хотууд[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Польш – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Польш – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Central Statistical Office. Wyniki Narodowego Spisu Powszechnego Ludności i Mieszkań 2011 Podstawowe informacje o sytuacji demograficzno-społecznej ludności Polski oraz zasobach mieszkaniowych. the original on 2013-01-16-с архивлагдсан.
  2. Główny Urząd Statystyczny. Baza Demografia. Ludność Polski. Stan na 30.06.2014. [1].
  3. 3.0 3.1 3.2 3.3 "Poland". International Monetary Fund.
  4. "Table 1 – Human Development Index and its components". Human Development Index 2010. Human Development Reports.
  5. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь"-ын 1982 оны II хэвлэл.
  6. Ustawa z dnia 24 lipca 1998 r. o wprowadzeniu zasadniczego trójstopniowego podziału terytorialnego państwa (Dz.U. z 1998 r. Nr 96, poz. 603)