Нууцлал, аюулгүй байдлын талаарх хариулт

Бид таны хувийн мэдээллийг нууцлалтай, аюулгүй, таны хяналтад хадгалдаг.

Та манай үйлчилгээг ашиглахдаа бидэнд итгэсний үндсэн дээр мэдээллээ өгдөг. Юун түрүүнд бид эдгээр мэдээллийг юунд ашигладгаа тайлбарлая.

Өгөгдөл нь бидэнд Search, Gmail, Maps гэх мэт үйлчилгээ үзүүлэх боломжийг олгодог.

Мөн өгөгдөл нь хамааралтай зар сурталчилгааг харуулахад тусалдаг бөгөөд ингэснээр бид үйлчилгээгээ хүн бүхэнд үнэ төлбөргүй хүргэж чаддаг.

Мөн бид таны хувийн мэдээллийг бусдад худалддаггүй.

Бидний цуглуулж, ашигладаг мэдээллийг та өөрөө хянаж болно.

Дүгнээд хэлэхэд бид та болон таны мэдээллийг аюулгүй хадгалах хамгийн сайн хамгаалалт бүхий үйлчилгээ үзүүлдэг.

Google ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Бидний цуглуулдаг гол мэдээлэл нь таны бүртгэлийн ерөнхий мэдээлэл болон таны үүсгэсэн зүйлс зэрэг манай үйлчилгээг ашигласан үйлдлүүдэд тань тулгуурладаг.

Google дээр хайлт хийх, Google Maps дээр чиглэл авах, эсвэл YouTube дээр видео үзэх гэх мэтээр та манай үйлчилгээг ашиглах үед бид үйлчилгээгээ илүү сайжруулах зорилгоор мэдээлэл цуглуулдаг. Таныг Google Бүртгэлд бүртгүүлэх үед танаас олгосон нэр, имэйл, нууц үг гэх мэт Бүртгэлийн үндсэн мэдээллийг бид хадгалдаг. Таныг манай үйлчилгээг ашиглах үед үүссэн мэдээллийг бид хадгалж, хамгаалдаг. Ингэснээр та хэрэгтэй үедээ имэйл, зураг, видео, баримт бичиг зэргээ авах боломжтой болдог.

Бидний цуглуулж, ашигладаг мэдээллийн төрлийг хянах хэрэгслээр бид таныг хянах болно.

Google-ийн цуглуулдаг мэдээллийн талаар дэлгэрэнгүй


Google цуглуулсан мэдээллээ юунд ашигладаг вэ?

Юуны өмнө, хайлтын сайжирсан илэрц, ачааллын мэдээг цаг тухайд нь хүргэх гэх мэт илүү ухаалаг, хурдан, хэрэгцээтэй үйлчилгээг хүргэхийн тулд бид мэдээлэл ашигладаг. Мөн вирус, залилан, бусад сэжиг бүхий үйлдлээс таныг хамгаалах зорилгоор шинжилгээ хийхэд эдгээр өгөгдлийг ашигладаг. Жишээ нь таныг эрсдэлтэй вэб сайтад зочлохын өмнө бид анхааруулна. Бид танд илүү хэрэгтэй, хамааралтай зар харуулах, мөн үйлчилгээгээ үнэгүй ашиглуулах үүднээс аливаа мэдээллийг ашигладаг.

Google хэрхэн мэдээлэл ашигладаг талаар дэлгэрэнгүй


Google нь миний хувийн мэдээллийг бусдад худалддаг уу?

Үгүй. Бид таны хувийн мэдээллийг бусдад худалддаггүй.

Таны хийсэн хайлт, байршил зэрэг тодорхой мэдээллүүдийг танд хамааралтай, хэрэгцээтэй зар харуулах зорилгоор ашигладаг. Зар сурталчилгаа нь Search, Gmail, Maps зэрэг үйлчилгээг танд үнэ төлбөргүй хүргэх боломжийг нээж өгдөг. Таныг зөвшөөрөөгүй үед бид таныг тодорхойлох мэдээллийг сурталчлагч талтай хуваалцдаггүй. Зар Тохиргоо хэрэгслийн тусламжтайгаар өөрийн сонирхол болон хайлтандаа нийцүүлэн зар авч болно.

Google хэрхэн зар харуулдаг талаар дэлгэрэнгүй


Google-ийн хэрэглээгээ хянах ямар хэрэгсэл байна вэ?

Google танд зориулан хэрхэн ажиллахыг хянах хэрэглэхэд хялбар хэрэгсэл байдаг.

Та Миний бүртгэлхэсгээс нууцлал болон мэдээллээ нэг дороос удирдах хэрэгслийг авч болно.

Манай Үйл ажиллагааны хянах хэрэгсэл дэх өгөгдлийн удирдлагын тусламжтайгаар та Хайлт, YouTube болон байршлын үйл ажиллагаатай холбоотой бид ямар төрлийн өгөгдөл цуглуулж болохыг удирдах боломжтой.

Манай Зарын Тохиргоо хэрэгслийн тусламжтайгаар та өөрийн сонирхол, хайлтад тулгуурлан авах зар сурталчилгаагаа удирдах боломжтой.

Хэрэгсэл, тохиргооны талаарх дэлгэрэнгүй


Google миний мэдээллийг хэрхэн найдвартай хадгалдаг вэ?

Таны мэдээлэл хамгаалалтгүй бол бусдад ил нээлттэй гэсэн үг. Тиймээс Google үйлчилгээг ашиглах үед та дэлхийн хамгийн орчин үеийн, дэвшилтэт аюулгүй байдлын дэд бүтцийн системээр хамгаалагдсан байна.

Google-ийн Аюулгүй хайлт технологи нь 1 тэрбум гаруй хүнийг хамгаалдаг бөгөөд вирус эсвэл фишинг агуулж буй сайтад зочлох үед анхааруулдаг.

Шифрлэлт нь таны мэдээлэл төхөөрөмж болон Google-ийн хооронд шилжихдээ аюулгүй эсэхийг шалгадаг.

Gmail-ийн аюулгүй байдал нь спам, фишинг, вирус зэргээс бусад имэйл үйлчилгээнээс илүү сайн хамгаалдаг.

Бид таныг хэрхэн онлайн аюулгүй орчноор хангадаг талаарх дэлгэрэнгүй мэдээлэл


Би аюулгүй онлайн байхын тулд юу хийх вэ?

Манай бүх бүтээгдэхүүн орчин үеийн онлайн аюулгүй байдлын системтэй. Мэдээллээ аюулгүй хадгалахын тул эндэх энгийн боловч чухал гурван алхмыг санал болгож байна.

Аюулгүй байдлын шалгалт тогтмол хийснээр таны Google Бүртгэл аюулгүй, хамгаалалттай байх болно. Үүнд хэдхэн хором шаардлагатай.

Хүчтэй нууц үг үүсгэх, дараа нь Google Бүртгэлээс өөр юунд ч нууц үгээ давтаж ашиглахгүй байх.

Бүртгэлдээ Сэргээх утасны дугаар нэмэх. Ингэснээр та нууц үгээ мартсан эсвэл таны оронд өөр хэн нэгэн нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд бид баталгаажуулах боломжтой болох юм.

Та аюулгүй онлайн байхын тулд юу хийж болох талаар дэлгэрэнгүй

Би хаанаас нууцлал болон аюулгүй байдлын тохиргоог удирдах вэ?

Таны нууцлал, аюулгүй байдлыг удирдах хэрэгслийг олохын тулд Миний Бүртгэлд зочлох

Миний Бүртгэл рүү очих