Wikipedia:Сүүлийн үеийн мэдээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт


3phase-rmf-320x240-180fc.gif
  • 11 сарын 19АНУ-ын Мичиганы их сургуулийн саяхны судалгаагаар хэрэглэгчид огт бохирдолгүй цахилгаанаар цэнэглэж ажилладаг тээврийн хэрэгсэлийг хэрэглэх хүчтэй сонирхолтой байгаа нь мэдэгдэв. Үүнд гурван хандлагыг хэрэглэгчид голчилж байна: 1. 73% нь оптимал цэнэглэлтээр ажилладаг байх буюу шөнөөр цахилгаан хямд байхад машинаа цэнэглэдэг байх, 2. 65% нь уламжилалт эрчим хүчний оронд сэргээгдэх эрчим хүчнээс цэнэглэгддэг байх, 3. 84% нь цахилгаан машин илүүдэл цэнэгээ төвийн шугамд эргүүлж дамжуулаад шаардлагтай үед шугмаас хямдралтайгаар цахилгаан цэнэгээ авдаг байх шийдлүүдийг онцолжээ.
Starsinthesky.jpg
  • 11 сарын 18 — Энэ оны 10 сард хэвлэгдсэн мэдээгээр АНУ-ын Sloan Digital Sky Survey телескопоор манай Тэнгэрийн заадас галактикийн 2,5 сая оддыг одон оронч Эрмано Бора ба Эрик Троттиер нар нарийвчилж судлан, нэгэн бүлэг 234 одод нь хэвийн бус гэрлийн дохиолол цацаж байгааг илрүүлжээ. Үүнийг харийн ямар нэг оюун ухаант гаралтай байж болно хэмээн таамаглаж байгаа бөгөөд дахин нарийвчилж судлах ёстой гэжээ.
Natsagdorj.jpg
  • 11 сарын 17 — Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санг анх 1980 онд байгуулжээ. Харин 1986 онд Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон аж. Тус номын сан дөрвөн салбар, 350 мянган номтой. Хүүхдийн уншлагын танхимтайгаас гадна Монгол Улсын хэмжээнд ганц байдаг хараагүй иргэдийн брайл номын сантай. Нийт 600 суудалтай тус номын сан өдөр бүр 1000 хүнд үйлчилдэг байна. Өнгөрсөн 2015 онд 210 мянган уншигчид номоор үйлчилжээ.
ConstellationGPS.gif
  • 11 сарын 16Элон Маскын SpaceX компани 4400 хиймэл дагуулыг хөөргөж дэлхийн бүх газарт 1 гига хурдтай интернэт хүргэх төслөө танилцууллаа. Уг төсөлд одоогоор 10 тэрбум доллар шаардлагтай гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн тойрог замд 1400 гаруй хиймэл дагуул идэвхтэй ажиллаж, 2400 гаруй хэрэгцээ нь дуусаж ашиглалтаас гарсан хиймэл дагуулын хаягдал дэлхийг тойрч байрладаг.
Samsung Galaxy.jpg
  • 11 сарын 15БНХАУ-д үйлдвэрлэсэн Андройд төрлийн зарим хямд гар утаснууд 72 цаг тутам хэрэглэгчийн бүх мэдээлэл ба зурвасыг Шанхайд орших серверт нууцаар дамжуулж байгааг АНУ-ын Криптовайр интернэт аюулгүй байдлын компани илрүүлжээ. Одоогоор Америкийн Блү брэндийн 120000 гар утаснаас илэрсэн энэ нууц дамжуулагч програмыг аюулгүй болгожээ.