Сөүл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сөүл хот
онцгой хот
Сөүл онцгой хот
 • солонгос үсэг 서울특별시
 • ханз үсэг 서울特別市
 • 2000 оны галиг Seoul Teukbyeolsi
 • 1938 оны галиг Sŏul T'ŭkpyŏlsi
 • монгол галиг Соүл тыгбёлши
 • англиар Seoul Special City

Сүлд тэмдэг
Эзэн улс Өмнөд Солонгос Өмнө Солонгос
Орших бүс, муж Сүдуквонь
Нутгийн хуваарь Нэр бүхий 25 дүүрэг
Газар нутаг 605.25 км²
Хүн ам (тооц.) 2011 онд 10,581,728 хүн
Нягт сийрэг 2011 онд 17483 хүн/км²
Ард түмэн үндсэндээ солонгос
Нутгийн олон Сөүлийнхэн
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Утасны дуг. +82 02
Цахим хуудас seoul.go.kr (солонгосоор)

Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл, зүрхэн хотыг нь Сөүл (урьд нь Сеул; солонгосоор 서울, Дуудлага [соүл], «нийслэл») гэнэ. Улс дотроо ямар нэгэн аймагт харьяалагдддаггүй хэдэн хот байдгаас Сөүл ганцаараа «онцгой хот» (특별–тусгай/онцгой, 시–хот) гэсэн нэрээр зүйлчлэгддэг. Ийм учир солонгос бүтэн нэрийг нь монголчловол Сөүл онцгой хот (서울특별시, Соүл тыгбёлши) гэх юм.

Түүх[засварлах | edit source]

Нэр[засварлах | edit source]

Энэ газар түүхэн олон нэртэй. Пэгжэ улсын үед «Виресон» (위례성, 慰禮城) гэж байв. Түүнээс нааш Шилла улсын «Ханжү» (한주, 漢州), Гуулин улсын «Намгён» (남경, 南京), Чусонь улсын «Ханьсон» (한성, 漢城), «Ханьян» (한양, 漢陽), Японы эзэрхлийн үеийн «Кёнсон» (경성, 京城)[1] гэсэн нэрсийг гэтлээд БНСУ-ын энэ үед «Сорабол» (서라벌, 徐羅伐) хэмээх эртний үгээс улбаалж «Соүл» (Сөүл) гэгджээ.[2]

Байр суурь[засварлах | edit source]

НТӨ 18 онд Пэгжэ улс хотын зүүн урд хэсэг, тэр үеийн Виресонд төвлөжээ. 1394 онд Ханьян Чусонь улсын нийслэл болсноос хойш Сөүл хот Солонгос орны гол хот, нийслэл болсон. Солонгос хоёр хуваагдсны дараа ч гэсэн 1948-1972 онд БНАСАУ Сөүлийг улсынхаа нийслэл гэж зарлаж байв.

Газар зүй[засварлах | edit source]

Сөүл хот Өмнө Солонгос орныхоо өрнө умард хэсэгт далайн түвшнээс дээш 20-40 м өндөрт, хоёр Солонгосын хилээс 50 км зайнд оршдог. Хотын дундуур Хан мөрөн урсаж өмнөд умард хоёр тал болгон хуваадаг. Сөүл хот анх 1394 онд Ивансан, Намсан, Наксан, Пукагсан гэсэн дөрвөн уулын дунд зайд багтаж байсан бол тэлсээр одоо найман уулын дунд гэж яригдаж, 15 км радиустай тойрогт багтах 605 км² газрыг харъяалдаг болжээ. Гэхдээ хотын баруун хэсэг мөрний адаг тул уул толгодгүй нам доор газар байдаг.

Уур амьсгал[засварлах | edit source]

Сөүл нь Өмнөд Солонгосын бусад нутагтай ижил, чийглэг уур амьсгалтай. Учир нь Солонгосын хойг гурван талаараа далайгаар хүрээлэгдэнэ[3]. Зундаа халуун, чийглэг, наймдугаар сард хамгийн их хална. Энэ үед дундаж температур 22-30 °C байна. Өвөлдөө дунджаар -7 °C-1 °C байна. Өвөлдөө харьцангуй хуурай байх ба жилд дунджаар 28 өдөр цас орно.

Сөүл
Уур амьсгалын диаграмм
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
 
 
22
 
2
-6
 
 
24
 
4
-4
 
 
46
 
10
1
 
 
77
 
18
7
 
 
102
 
23
13
 
 
133
 
27
18
 
 
328
 
29
22
 
 
348
 
30
22
 
 
138
 
26
17
 
 
49
 
20
10
 
 
53
 
12
3
 
 
25
 
4
-3
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Цаг уурын мэдээ: 1971–2000[4]; Усны температур, нартай цаг болон агаарын чийгшилт: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Сөүл
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 1.6 4.1 10.2 17.6 22.8 26.9 28.8 29.5 25.6 19.7 11.5 4.2 Ø 16.9
Мин. Температур (°C) −6.1 −4.1 1.1 7.3 12.6 17.8 21.8 22.1 16.7 9.8 2.9 −3.4 Ø 8.3
Тунадас (мм) 21.6 23.6 45.8 77.0 102.2 133.3 327.9 348.0 137.6 49.3 53.0 24.9 Σ 1,344.2
Нартай цаг (h/d) 5.2 6.0 6.4 6.6 7.4 6.1 3.9 4.9 5.9 6.7 5.0 4.6 Ø 5.7
Бороотой өдөр (d) 7.1 6.0 6.8 8.0 8.8 10.0 15.5 13.8 8.7 6.6 9.0 7.3 Σ 107.6
Усны температур (°C) 5 4 4 8 10 18 21 24 21 18 13 7 Ø 12.8
Агаарын чийгшилт (%) 66 65 65 63 64 73 82 79 73 68 67 67 Ø 69.4
T
e
m
p
e
r
a
t
u
r
1.6
−6.1
4.1
−4.1
10.2
1.1
17.6
7.3
22.8
12.6
26.9
17.8
28.8
21.8
29.5
22.1
25.6
16.7
19.7
9.8
11.5
2.9
4.2
−3.4
Jan Feb Mär Apr Mai Jun Jul Aug Sep Okt Nov Dez
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
21.6
23.6
45.8
77.0
102.2
133.3
327.9
348.0
137.6
49.3
53.0
24.9
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Цаг уурын мэдээ: 1971–2000[4]; Усны температур, нартай цаг болон агаарын чийгшилт: wetterkontor.de

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Сөүлийн дүүргүүд

Сөүл эхлээд 25 дүүрэг (구 кү)[5], дүүрэг нь цааш хороо болж (동 дун) хуваагдана. Доорх дүүргүүдээс хамгийн том нь Сочу-гү, хамгийн жижиг нь Чун-гү дүүрэг юм.

Хүн ам[засварлах | edit source]

2009 онд 10.2 сая оршин суугчтай байсан дэлхийд 8-р олон).[6]

Сөүл хотын бөөгнөрөл 25 сая хүнтэйгээрээ дэлхийд 2-рт (Токиогийн дараа) тоогдоно.[7] Үүнд Сөүлтэй хаяа залгаа Инчон хот, Кёнги аймгийн хэдэн хот ордог. Сөүлийн оршин суугчид үндсэндээ Солонгосчууд бөгөөд цөөн тооны Хятад, Япончууд амьдарна. Гадаадын иргэд Сөүлийн нийт хүн амын 2%-ийг эзэлнэ[8]. Сөүлийн оршин суугчдын тоо 2007 оны эцсээр 10,421,000 байсан ба 229,000 гадаадынхан амьдарч байжээ[1].

Сөүлд гэмт хэрэг маш бага. Гол хоёр шашин нь Буддын болон Христийн шашин байна.

Мөн үзэх[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Seoul. Encyclopædia Britannica (2009). “The city was popularly called Seoul in Korean during both the Chosŏn (Yi) dynasty (1392–1910) and the period of Japanese rule (1910–45), although the official names in those periods were Hansŏng (Hanseong) and Kyŏngsŏng (Gyeongseong), respectively.”
  2. yahoo. Uk.holidaysguide.yahoo.com.
  3. http://web.archive.org/web/20060423072450/http://www.bbc.co.uk/weather/world/country_guides/results.shtml?tt=TT002800 BBC Weather - Country Guide
  4. Сөүл хотын цаг уурын мэдээ, KMA World Meteorological Organization, 2012-07-17
  5. Administrative Districts (English). Seoul Metropolitan Government. 2008-05-02-д хандсан.
  6. Seoul Statistics (Population). Seoul Metropolitan Government. 24 March 2010-д хандсан.
  7. Current population of the Seoul National Capital Area. Statistics Korea.
  8. Park, Chung-a. "Foreign Population in Seoul Stands at 175,000", Korea Times, 2007-07-24. 2008-01-06-нд авсан. (English) 

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Seoul