SAP

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
SAP AG
Хууль эрх зүйн хэлбэр Хувьцаат компани
Бирж дахь симбол Загвар:ISIN ФХБSAP
Аж үйлдвэрийн салбар Компьютерийн програм хангамж
Үүсгэн байгуулагдсан Герман, Вайнхайм (1972)
Үүсгэн байгуулагч Дитмар Хопп
Ханс-Вэрнэр Хэктор
Хассо Платтнэр
Клаус Чира
Клаус Вэллэнройтэр
Төв байр Валлдорф, Герман
Үйл ажиллагааны бүс Дэлхий даяар
Удирдах хүмүүс Билл Макдермотт (CEO, Глобал үйл ажиллагаа)
Жим Хэйжманн Снэйб (CEO, Бизнес шийдэл & технологи)
Герхард Освалд(COO)
Вэрнэр Брандт (Санхүү & Захиргаа)
Хассо Платтнэр (Зөвлөхүүдийн зөвлөлийн дарга)
Бүтээгдэхүүн SAP Business Suite
SAP ERP
SAP CRM
SAP SCM
SAP SRM
SAP PLM
SAP NetWeaver
SAP Sybase ASE
SAP Business One
SAP Business ByDesign
SAP Business All-in-One
SAP Rapid Deployment Solutions
SAP Business Objects portfolio
List of SAP products
Орлого €12.464 тэрбум (2010)[1]
Үйл ажиллагааны орлого €2.589 тэрбум (2010)[1]
Ашиг €1.816 тэрбум (2010)[1]
Нийт хөрөнгө €20.718 тэрбум (2010)[1]
Нийт хувьцааны мөнгөн дүн €9.757 тэрбум (2010)[1]
Ажилчид 50 гаруй оронд 53,513 (2010 оны 12 сарын 31-ний байдлаар)[1]
Цахим хуудас SAP.com

SAP AG (Загвар:ISIN, ФХБSAP) нь Германы софтвэйрийн компани бөгөөд бизнес үйл ажиллагаа, хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагааг удирддаг энтерпрайс софтвэйруудыг үйлдвэрлэдэг. Төв нь Баден-Вюртемберг мужийн Валлдорф хотод байдаг тус компани дэлхий даяар маш олон салбартай, энтерпрайс хэрэглээний програмын зах зээлийн тэргүүлэх компани [2].

Түүх[засварлах | edit source]

1972 оны 6 сард Германы Баден-Вюртемберг мужийн Вайнхаймд IBM-ийн инженер Дитмар Хопп, Ханс-Вэрнэр Хэктор, Хассо Платтнэр, Клаус Чира, Клаус Вэллэнройтэр нар анх үндэслэн байгуулсан бөгөөд SAP нь компютерийн систем, программ хангамж, нэгдсэн мэдээллийн баазын тусламжтай байгууллагын үйл ажиллагааг хялбаршуулах нэгтгэх утгаараа Systeme, Anwendungen und Produkte in der Datenverarbeitung буюу (Systems, Applications and Products in Data Processing) өгөгдлийн боловсруулалтад систем шинжилгээ хийх гэсэн Герман үгнээс гаралтай.

1973 онд SAP R/1 хэмээх анхны erp цогц бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргасан ба түүнээс хойш 6 жилийн дараа буюу 1979 онд SAP R/2-оо гаргасан. 1992 онд ERP R/3 гарсан. Анх 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани өнөөдөр Америк, Герман, Итали, Япон, Солонгос зэрэг дэлхийн 50 гаруй орны 50000 гаруй ажилтантай, ERP-ийн зах зээлд тэргүүлэх байр эзэлсэн дэлхийн хэмжээний том корпораци болон өргөжсөн юм. 2010 оны байдлаар компанийн нийт орлого 12.5 тэрбум еврод хүрсэн ба төв нь Германы Валлдорфт байрладаг.

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 SAP Investor Relations (27 January 2011). Annual Report 2010, Financial Highlights. SAP.com. SAP AG. 30 January 2011-д хандсан.
  2. Pang, Albert. Enterprise Resource Planning, Enterprise Applications Market Report 2010-2015, Profiles Of Top 10 Vendors. APPS RUN THE WORLD, 2011, p. 2. (free) registration required