Боливи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Боливийн Олон Үндэстний Улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: ¡La unión es la fuerza!
"Эвлэвэл хүчтэй"
Төр засаг Ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн, бүгд найрамдах Улс
 -  Ерөнхийлөгч Хуан Эво Моралес Айма
 -  Дэд ерөнхийлөгч Альваро Гарсиа
 -  Гадаргын ус (%) 1.29
Хүн ам
 -  Тооцоо () 10,907,778[1] 
 -  Тооллого () 8,280,184 
ХХИ  0.729[2] (113)
Мөнгөний нэгж Боливиано )

Координат: 16°42′43″S 64°39′58″W / 16.712°S 64.666°W / -16.712; -64.666 Боливи (исп. Bolivia), албан ёсоор Боливийн Олон Үндэстний Улс,[3][4] (исп. Estado Plurinacional de Bolivia) нь Өмнөд Америкийн төв хэсэгт орших, далайд гарцгүй улс юм. Хойд болон зүүн талаараа Бразил, өмнө талаараа Парагвай, Аргентин, баруун талаараа Чили, Перутай хиллэнэ.

Европын колоничлолоос өмнө Боливийн Андын бүс нутаг нь Колумбаас өмнөх Америкийн хамгийн том улс болох Инкийн эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байв. 16-р зуунд Испанийн эзэнт улс тус нутгийг эзэлжээ. Испанийн колоничлолын ихэнх үед энэхүү нутаг дэвсгэрийг Дээд Перу буюу Чаркас гэж нэрлэн, Испанийн Өмнөд Америк дахь колониудын ихэнхийг багтаасан Перугийн дэд вант улсаас захирдаг байв. 1809 онд тусгаар тогтнолоо зарлан, 16 жилийн иргэний дайны эцэст 1825 оны 8 сарын 6-нд Симон Боливарын нэрээр нэрлэсэн бүгд найрамдах улсаа төвхнүүлж чаджээ. Боливи улс нь байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал, эдийн засгийн хүнд хэцүү байдал дунд байсаар ирсэн.

Өдгөө Боливи улс нь 8 департмент буюу мужаас тогтох ардчилсан улс болно. Баруун хэсгээр нь Андын нурууны өндөр сүрлэг уулс дүнхийж, зүүн хэсгээр нь Амазон мөрний ай савд багтах нам дор газартай. Хөгжиж буй тус орон хүний хөгжлийн индексийн зэрэглэлээр дундаж түвшинд багтах бөгөөд ядуурал 60% орчим хувьтай. Эдийн засгийн гол салбарууд нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, уул уурхай, мөн сүлжмэл, оёмол эдлэл, металлург, газрын тосны үйлдвэрлэл болно. Боливи улс нь байгалийн баялаг ихтэй, ялангуяа цагаан тугалга элбэг байдаг.

Боливи улсын 10 сая орчим хүн ам нь Америндиан, Местицо, Европ, Ази, Африк гээд олон янзын угсаа гаралтай үндэстнүүдийн холимог болно. Голчлон испани хэлээр хэлэлцэх тус ард түмний дунд испани, аймара, кечуа гэсэн үндсэн 3 хэлнээс гадна уугуул иргэдийн 34 хэлийг албан ёсны хэл гэж үздэг. Ийнхүү олон хэл соёлын өлгий болсон Боливи улсын хоол хүнс, урлаг, утга зохиол, дуу хөгжим нь асар баялаг билээ.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Bolivia. World Gazetteer. the original on 2013-01-19-с архивлагдсан. 2010-01-07-д хандсан.
  2. Human Development Report 2009: Bolivia. The United Nations. 2009-10-18-д хандсан.
  3. http://www.who.int/countries/bol/en/
  4. http://data.un.org/CountryProfile.aspx?crName=Bolivia%20(Plurinational%20State%20of)