Гэр бүл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Гэр бүл гэж хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой (цусан холбоотой, гэрлэсэн г.м.) бүлэг хүмүүс буюу амьтдыг (зарим амьтад нь үр төлөө асарч гэр бүлтэй төсөөтэй зүйлийг бүрдүүлдэг) хэлнэ. Гэр бүлийн анхдагч үүрэг нь үр удмаа нөхөж үйлдвэрлэх, өсгөж хүмүүжүүлэх явдал юм.

Гэрлэлт болон үрчлэлтэд суурилсан, хүмүүсийн харилцааг гэр бүл гэнэ. Гэр бүл нь нийгмийн бичил хэлбэр мөн. Гэр бүлийн зохион байгуулалт буюу гэр бүлийн тогтолцоог чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй гэж үздэг бөгөөд үүнээс өмнө гэр бүл болох явдал замбараагүй байснаас цус ойртолт элбэг байжээ.

Ханиа сонгох ёс буюу гэр болох ёсыг:

  • Экзогами буюу овог дотроос гэр бүл болохыг хориглох ёс
  • Эндогами буюу овог дотроос гэр бүл болохыг дэмжих ёс гэсэн 2 хэсэгт хувааж үздэг.

Гэр бүл болсноор гэр бүл дотор хэн нэгний ноёрхол тогтдог. Үүнд:

  1. Эцгийн тал ноёрхохыг натриархаль
  2. Эхийн тал ноёрхохыг матриархаль
  3. 2 тал харилцан тэгш эрхтэй байхыг эгалистар гэсэн төрлүүд орох юм.

Гэр бүлийн оршиж буй хэлбэрийг

  1. Нуклеар буюу голлох гишүүдээс бүрдсэн гэр бүл
  2. Өргөжсөн буюу хоёроос дээш үеийг хамарсан гэр бүл гэж ангилна.

Гадаад холбоос[засварлах | edit source]