Цай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал
Монгол үсгээр Chai.PNG
буриад кирилл. сай
монгол кирилл. цай
халимаг кирилл. цә
Аягатай ногоон цай.
Цайны ургамал (Camellia sinensis)

Цай нь цайны ургамлын Camellia sinensis навч, нахиа, ишийг олон янзын аргаар бэлтгэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн цай нь энэхүү ургамлын боловчруулсан навчыг халуун болон буцалсан усанд хийж хандлан бэлтгэдэг анхилуун үнэр, аагтай ундааг хэлнэ. Дэлхийд хамгийн өргөн тархсан ундаа нь усны дараагаар цай юм. Цагаан, шар, ногоон, хар гээд хэд хэдэн төрлийн өнгө, үнэр, амт аагтай байна.

Цайны ургамал нь зүүн өмнөд Ази, тэр дундаа зүүн хойд Энэтхэг, хойд Бирм, баруун өмнөд Хятад, Төвд орчмоос гаралтай ба өдгөө 52 гаруй улс оронд тархжээ. Хятадад МЭӨ 2 зууны үеийн цайны хэрэглээтэй холбоотой бүртгэл байгаа нь хамгийн эртнийх болно. Японд 589-618 оны үед буддын шашинтай лам нараар дамжин түгсэн аж.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Цай