Нүүр хуудас
|
Дүрэм · Тусламж · Хурал Ангилал · А — Я хэлхээс |
Онцлох өгүүлэл
Хасаг (хас. Қазақстан, орос. Казахстан; 1991 оноос хойш Бүгд Найрамдах Хасаг Улс) — Дунд Ази болон Дорно Европыг дамнан оршдог бүрэн эрхт улс. Хойд талаараа Орос, зүүн урд талаараа Хятад, урд талаараа Хиргис, Узбек, Туркмен улстай хиллэж, баруун талдаа Каспийн тэнгист эрэгтэй далайд гарцгүй орон. Нийслэл нь — Астана. Алтайн нуруунаас Ижил мөрөн, Баруун Сибирийн тэгш талаас Кызылкум, Тэнгэр уул хүрсэн 2 сая 725 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай дэлхийн 9-р том, далайд гарцгүй хамгийн том орон болно. 2015 онд тооцсоноор хүн амын тоо – 17 сая 500 мянга. Олонх буюу 63 хувь нь хасаг үндэстэн. Мөн орос, узбек, украйн, уйгур, татар, герман, солонгос зэрэг 100 нэрийн ард түмэн амьдардаг. 70 хувь нь ислам (суннит), 25 хувь нь христийн шүтлэгтэй. Урьд цагт Хасаг орныг иран, түрэг, монгол угсаатан эзэрхэж явсан. Хасагийн хант улс 15-р зуунд үүсэв. 18-р зуунд Оросын ивээлд орж ЗХУ-ын мэдэлд 1936 онд «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Хасаг Улс» болон өнөөгийн хил хязгаар тогтжээ. 1991 онд ЗХУ бутран БНХасУ тусгаар тогтнож 1992 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Түрэг төрлийн бөгөөд үндсэн ард түмний хасаг хэл болон хуучин байсан орос гэсэн хоёр хэлийг албан ёсоор хэрэглэдэг. Хасаг бол хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (420 тэрбум ам.доллар) дэлхийд 43-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээгээр (24000$) Дунд Азидаа тэргүүлж байна. Каспийн нам доор газраас газрын тос олборлодог. Мөнгөний нэгж — тенге. НҮБ, ЕАБХАБ, ТУХН, ШХАБ, ЕАЭЗН зэрэг олон улсын байгууллагын гишүүн. (бүрэн эхээр унших) Онцлох зураг
Германы Саксон мужийн Саксоны Швейцари үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших Бастай гүүр Өгүүллийн ангилал
|
Товч танилцуулга
Википедиа бол эх сурвалжийг дурдаад хэн ч ашиглаж болох чөлөөт, бидний сайн дурын оролцоогоор баяждаг нэвтэрхий толь юм. 2001 оноос нааш Википедиа төсөлд 40 сая, түүн дотор 2004 оны 2 дугаар сарын 28-нд эхэлсэн монгол хэл бичгийн хувилбарт 15,824 юм үзэгдлийн утга учрыг тайлаад буй энэ цагт уншигч та ч бас эх хэлээрээ нэвтэрхий толийг баяжуулалцаж болно. Хэрхэн эхлэхээ мэдье гэвэл хуудас яаж засварлах вэ? (доорх зүйлс), тогтмол тавигддаг асуултыг уншиж, ноорог талбарт туршин бичих боломжтой.
Өөр зүйл тодруулах бол Википедиагийн хуралд сэдэв нэмж асуугаарай. Сүүлийн үеийн мэдээ
Бусад төсөл
Бусад хэлээр
Сая өгүүлэлтэй: English (англи) • Nederlands (нидерланд) • Deutsch (герман) • Svenska (швед) • Français (франц) • Italiano (итали) • Русский (орос) • Español (испани) • Polski (польш)
Буман өгүүлэлтэй: Winaray (варай) • 日本語 (япон) • Sinugboanong Binisaya (себу) • Tiếng Việt (вьетнам) • Português (португал) • 中文 (хятад) • Українська (украйн) • Català (каталан) · Norsk bokmål (норвег) • فارسی (перс) • Suomi (фин) • Bahasa Indonesia (индонез) • Česká (чех) • 한국어 (солонгос) • العربية (араб) • Magyar (мажар) • Bahasa Melayu (малай) • Српски/Srpski (серб) • Română (румын) · Türkçe (турк) • Қазақша (хасаг) • Esperanto (эсперанто) • Slovenčina (словак) Монгол төрлийн: Буряад хэлэн (буриад монгол) • Хальмг келн (халимаг монгол) For non-Mongolian speakers please visit our Embassy, or our Guestbook and Help page for general enquiries. |